Орхон аймгийн аварга тогооч тэмцээнд амжилттай оролцлоо.

Монголын тогооч нарын холбооноос зарласан “Хэрэглэгчээ дээдэлсэн Монгол тогооч аян”,”Ажил мэргэжлийн аварга-2016” улсын аварга шалгаруулах тэмцээнийг угтаж Орхон аймгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа нэгж байгууллагууд, тогооч, нарийн боовчин, зөөгч, барменуудын дунд Орхон аймгийн бренд бүтээгдэхүүн гаргах, орчин үеийн хоол үйлдвэрлэлийн болон үйлчилгээний арга технолгийг харилцан суралцах, мэргэжлийн боловсон хүчний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор энэ оны 10-н сарын 1-нд “Аварга тогооч” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд манай баг хамт олон амжилттай оролцож олон олон шагналын эзэд боллоо.Орхон аймгийн Засаг даргын ХҮНДЭТ ЖУУХ-аар Үйлдвэрлэл үйлчилгээний албаны дарга С.Сарантунгалаг

Орхон аймгийн Тогооч нарын холбооны ЗАЛУУ ТОГООЧ алтан медаль “Хаан бууз 7” салбарын ахлах тогооч Т.Юндэрмаа 3. Рестораны ангилалд МӨНГӨН МЕДАЛЬ “Хаан бууз 7” салбарын ахлах тогооч Д.Дэчин

Рестораны ангилалд ХҮРЭЛ МЕДАЛЬ “Хаан бууз 7” салбарын ахлах тогооч Ж.Түмэнбаяр тогооч

Нийтийн хоолны ангилалд АЛТАН МЕДАЛЬ “Хаан бууз 7” салбарын ахлах тогооч Т.Юндэрмаа

Нарийн боовны ангилалд ХҮРЭЛ МЕДАЛЬ “Хаан бууз 7” салбарын тогооч н.Нарантуяа

Зөөгчийн ангилалд МӨНГӨН МЕДАЛЬ Технологич А.Ундрал

Рестораны ангилалд ТУСГАЙ БАЙР “Хаан бууз 7” салбарын ахлах тогооч н.Төрбаяр нар тус тус байр эзэлж амжилттай оролцлоо. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээд эрч хүчээр дүүрэн шинэ долоо хоногоо эхлүүлээрэй.