Хамтын ажиллагаа

Эрдэнэт үйлдвэр ХХК

“Эрдэнэт vйлдвэр" ХХК нь зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог vйлдвэр юм. 1978 онд хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан.

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь 1990 оны Сайд нарын зөвлөлийн 160 дугаар тогтоолоор Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу үүсгэн байгуулагдсан Монгол улсдаа хар төмөрлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хамгийн том компани юм.

М-Си-Эс Холдинг ХХК

Анх 1993 онд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй М-Си-Эс компани байгуулагджээ. Тэд хуримтлуулсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан эрчим хүчний салбарт зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Оюуны хөрөнгө оруулалтаар бизнесийн гараагаа эхэлсэн уг компани дөрвөн жилийн дараа гэхэд санхүүгийн хувьд харьцангуй чадавхижиж 1997 онд өөрсдийн хөрөнгөөр Интерпресс хэвлэлийн компанийг байгуулан үйл ажиллагаагаа өргөтгөжээ.

"Номин Холдинг" ХХК

Номин Холдинг ХХК нь 1992 оны 7-р сарын 11-нд “Номин-5” Хувиараа Эрхлэх Аж Ахуй ХЭАА нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1996 оны 1-р сарын 22-нд “Номин Трейд” ХХК, 2002 оны 5-р сарын 28-нд “Номин Холдинг” ХХК болж өргөжин хөгжсөөр өнөөдөр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү, даатгал, аялал жуулчлалын чиглэлээр 12 охин компани, 5103 ажиллагсадтай үйл ажиллагаагаа тогтвортой амжилттай явуулж байна.

Анунгоо ХХК

Анунгоо ХХК нь дэлхийн хэмжээнд хүлээн зєвшєєрєгдсєн 170 гаруй жилийн түүхтэй үндэстэн дамнасан корпораци болох “Procter and Gamble” компанийн албан ёсны дистрибьютерээр 1999 оноос эхлэн ажиллаж байгаа компани юм.

Таван Богд Групп

Таван Богд Групп нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, зочид буудал, аялал жуулчлал, нийтийн хоол, банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, Монголын нэр хүндтэй томоохон групп компаниудын нэг билээ.

"Cүү" ХХК

Монгол улсын Ууган үйлдвэр Сүү ХК нь 1958 онд анх нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор ЗХУ-ын мэргэжлийн байгууллагын боловсруулсан зураг төслийн дагуу, хоногт 30 тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар байгуулагдаж байсан. Эдүгээ хоногт 200тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.<br />