Манай “Хаан бууз” ХХК анх 1998 онд бизнесийн үйл ажиллагаагаа эхэлснээс хойш хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, катеринг, хөдөө аж ахуйн чиглэлээр 10 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж “ХААН ГРУПП” болтлоо хөгжсөн байна. /Khaankhuns.mn/

Нийтийн хоолны үйлчилгээг бид Монголын Үндэсний Түргэн Хоолны Сүлжээ “Хаан Бууз” кафенуудаар явуулдаг бөгөөд 1998 онд анхны Хаан Бууз кафе үүд хаалгаа нээсэн.Үүнээс хойш одоог хүртэл 18 жилийн хугацаанд “Хаан Бууз” кафе маань үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тохирсон амт чанартай хоол үйлдвэрлэн олон тооны үйлчлүүлэгчтэй болж чадсан юм.

“Хаан Хүнс Катеринг” ХХК  нь 2007 оны 07-р сараас эхлэн Орхон аймгийн Баян-өндөр сумын нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах мөн хөлдөөсөн бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо нийт 200 гаруй хүнийг ажлын байраар хангаж, улс болон орон нутгийн төсөвт нийт 1.9 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.

  • 2007

    "Хаан бууз" кафе салбар

    Монголын түргэн хоолны сүлжээ "Хаан бууз" кафе Эрдэнэт хотноо анх байгуулагдаж хоол үйлдвэрлэл үйлчилгээ хөлдөөсөн бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлэв.

  • 2007

    “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК-тай хамтран ажиллаж эхлэв.

    Бид Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай анх 2007 оноос катерингийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн ба одоо 3000 гаруй ажиллагсаддад 9 дэхь жилдээ халуун хоолоор үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

  • 2007

    “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК-тай хамтран ажиллаж эхлэв.

    Бид Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай анх 2007 оноос катерингийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн ба одоо 3000 гаруй ажиллагсаддад 9 дэхь жилдээ халуун хоолоор үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

  • 2008

    "РСЦ" ХХК-тай хамтран ажиллаж эхлэв.

    Бид катерингийн үйлчилгээгээ улам өргөжүүлэн Эрдэнэт үйлдвэрийн барилга угсралт, засварын цехтэй хамтын үйл ажиллагаа эхлүүлж 200 гаруй ажиллагсадад халуун хоолоор үйлчилгээ үзүүлж эхэлсэн юм.

  • 2012

    "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-тай хамтран ажиллаж эхлэв.

    Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах Хүдэрийн ил уурхайн 250 гаруй ажиллагсдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлж кэймп байгууллаа.

  • 2013

    Хөтөлийн "Цемент хошой" ХХК-тай хамтран ажиллаж эхлэв.

    Хөтөлийн "Цемент хошой" ХХК-ийн 800 гаруй ажиллагсадад халуун хоолоор үйлчилгээ үзүүлдэг болов.

  • 2013

    "Хаан хуушуур" кафе салбар байгуулагдав.

    Нийт Эрдэнэтчүүддээ 2 дох салбараа нээж үйл ажиллагаагаа эхлүүлэв.

  • 2017

    "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.

    "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн засвар механикийн завод PМЗ салбарт шинэ салбараа нээлээ.