Таньд энэ өдрийн мэнд хүргэе

“Хаан Хүнс Катеринг” ХХК нь 2007 онд Эрдэнэт хотноо “Хаан Групп”-н хөдөө орон нутгийн анхны салбар компани болж үүсгэн байгуулагдаж байсан. Өнөөг хүртэл 10 жилийн хугацаанд 7 салбар 200 гаруй ажиллагсадтайгаар  амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.  2016 оны эхэн үе бидний хувьд ахиц дэвшлийн үе байлаа. Бид 10 жилийн босгон дээр чанараа баталгаажуулж МNS ISO 9001:2010 чанарын удирдлагын тогтолцооны гэрчилгээ авсандаа баяртай байна. Бид хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг гол зорилгоо болгон үйлдвэрлэл үйлчилгээгээ явуулсаар байна. Бидний дараагийн зорилт MNS ISO 22000:2007 байх болно. Бид өөрсдийн мэдлэг оюунаа дайчлан ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, үйлчилгээнийхээ чанарыг улам өндөр түвшинд хүргэн ажиллахаа “Хаан Хүнс Катеринг” ХХК-н хамт олны нэрийн өмнөөс илэрхийлж байна.

“Хаан Хүнс Катеринг” ХХК-ний Гүйцэтгэх захирал Э. Саран