Шинэ салбар амжилттай нээгдлээ

2017 оныг угтан бидний ажил өргөжин тэлж  Эрдэнэт үйлдвэр ХХК-ны Засвар механикийн заводод шинээр Хаан бууз-8 салбар амжилттай үүд хаалгаа нээлээ. Монгол улсын Мастер тогооч Н.Намсрайгаар ахлуулсан 50 хүний бүрэлдэхүүнтэй чадварлаг хамт олон, цэвэр тохилог орчин, чанартай халуун хоолоор Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсадад 24 цагаар үйлчлэн ажиллаж байна.