ISO 9001 гэж юу вэ?

ISO гэдэг нь “International Organization for Standardization” буюу Олон улсын стандартын байгууллага гэсэн үгийн товчлол юм. Тус байгууллага нь 1947 онд Швейцарь улсад байгуулагдсан байдаг. Энэ хүрээнд  чанарын  тухай ойлголтыг тодорхойлж, ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо” олон улсын стандартыг нэвтрүүлэх уриалга, зөвлөмжийг гаргасан байдаг.

Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж манай байгууллага Монгол улсын нийтийн хоолны салбарт хамгийн анх ISO 9001 олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн. Энэхүү стандартыг нэвтрүүлснээр байгууллагын удирдлага менежмент, бүтээгдэхүүний түүхий эд бэлтгэлээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэх үйлдвэрлэлийн бүх шат дамжлага бүрд дэлхийн стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагыг бүрэн хангаж ажиллаж байна.
Дэлхий нийтэд тухайн  улсын стандартын  байгууллагаас  жил тутам ISO 9001 стандартыг нэвтрүүлсэн байгууллагад хяналт шалгалт хийж, үйл ажиллагааны үр дүнгээс хамаарч, тус стандартын эрхийг сунгах эсэхийг шийдвэрлэдэг байна.  Нийтийн хоолны салбарт анхны ISO 9001 стандартыг хангасан “Хаан Хүнс Эрдэнэт”ХХК нь 1 дэх жилээ угтах гэж байна.